“Мартагдашгүй” тоглолт хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-18 17:28:21

"Castle" клубын нээлтэд зориулан нэгэн үеийн долоон хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт хойшлогдлоо.

Тодруулбал, Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа үүдээ нээж буй "Castle" клубын нээлтэд зориулсан уг тоглолт ирэх долоо хоногийн пүрэв гарагт буюу 24-ны өдрийн 21:00 цагаас тоглохоор боллоо.

Учир нь Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн алдартай брендийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд түүнийг нь ажиллуулахаар хүрэлцэн ирэх байсан Германы инженер техникийн 4 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан нислэг нь хойшлогджээ. Иймд тоглолтын зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн зүгээс та бүхэндээ төлөвлөж байснаараа гайхалтай тоглолтыг чанартайгаар хүргэх үүднээс ийм шийдвэр гаргалаа хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ