Шатахуун хэмнэсэн биш хогондоо дарагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 12:09:23

Шатахууны 40 хувийг хэмнэснээс болж Булган сум хогоо ачиж дийлэхээ болилоо. Урд нь 7 хоногт 2 удаа нэгэн зэрэг 3 газраас хогоо ачдаг байсан бол Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтэс 3 сая төгрөгийн шатахууны өрөнд ороод нэмж зээл өгөх ШТС олдохгүй хогны машинууд хийх ажилгүй болж зогсоод байна. 

Эднийх сүүлийн 3 долоо хоног хогоо ачсангүй. Байрны болоод гэр хорооллын айлууд, Нэгдсэн эмнэлэг,  бусад албан байгууллагууд хогондоо дарагджээ. Бусад албан байгууллагын шатахууныг хэмнэж танаж болох боловч манай байгууллага бол үргэлж шатахуунаар ажлаа гүйцэтгэдэг байгууллага гэдгээ аймгийн төрийн санд гомдол гаргахад холбогдох харьяа яамдад бичиг хүргүүлсэн гэдгээ мэдэгдсэн байна. Одоогоор шатахуун байхгүй ч учир нь олдох байлгүй гээд бүх боломжоороо ажиллаж байна гэсэн мэдээллийг Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга өглөө.

П.Батням

Холбоотой мэдээ