Адууны ширийг нэг сарын хугацаатай экспортлохыг зөвшөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-26 13:19:56

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрөв.

Статистик мэдээгээр, Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995,8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14,4 хувиар өссөн байна.

2011-2013 онд жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолжээ.

Холбоотой мэдээ