Шилэн дансны хуулийн хэрэгжилт 71.1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 08:45:52

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Шилэн дансны хуулийн хэрэгжилт 71.1 хувьтай байгаа ажээ.

Тус аймгийн Аудитын газраас "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт"-ээр 2015 оны хамгийн сүүлийн нийцлийн аудитаа хийсэн байна. Аудитад аймгийн хэмжээний бүх төр, төсвийн байгууллагууд, ОНӨААТҮГ-ууд хамрагджээ. Тус аудитаар шилэн дансанд холбогдох мэдээллийг дутуу оруулсан нийт 1926,5 сая төгрөгийн зөрчлийг илрүүлсэн байна.

Мөн аймгийн нийгмийн даатгалын сан, Сант сумын сум хөгжүүлэх сан, Цагааннуур сумын сум хөгжүүлэх сан, аймгийн байгаль хамгаалах сан, эрсдэлээс хамгаалах сан зэрэг сангууд, “Сэлэнгэ үржлийн цөм сүрэг” ОНӨААТҮГ зэрэг нь шилэн дансны цахим санд мэдээллээ огт оруулаагүй байсан байна.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ