Өрхийн эмнэлгийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-06 12:54:50

Завхан аймгийн Улиастай суманд нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан өрхийн эмнэлгүүд ашгийн төлөө бус  аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргатай гурван талт гэрээтэй ажиллаж байна.  

Улиастай сумын 591 иргэнээс өрхийн эрүүл мэндийн төвийн хүртээмжийн талаар санал асуулга авчээ. Гэтэл иргэдийн 63.6 хувь нь өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг,  яаралтай үзүүлэх тусламжийг 65.4 хувь нь хангалтгүй гэж үзжээ. Судалгаанд оролцсон иргэдийн 64.2 хувь нь өрхийн эмнэлгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ