УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-07 10:39:32

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдаан 9 цагаас эхлэх товтой ч нэг цаг 30 минутаар хоцорч эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад гишүүдээс ямар нэг санал гарсангүй. Иймээс товын дагуу .Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан ба танилцуулгатай холбогдуулж гишүүд асуулт асууж, хуулийн төсөлтэй холбоотой зарим асуудлыг тодруулж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ