Хил нэвтрэх тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх хүчин чадал буурах болохыг мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 18:16:44

ОХУ-ын Хиагтын хэсгийн Хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгч, хурандаа А.Ю.Кудимовоос Монгол Улсын Сэлэнгийн хэсгийн Хилийн Бүрэн Эрхт төлөөлөгч, хурандаа Х.Дамдинсүрэнд албан бичиг ирүүлжээ.

Уг албан тоотод “”Хиагт” олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомтын дахин төлөвлөлттэй холбоотой барилгын ажил явагдаж байгаа /тухайн улсын хилтэй ойрхон явагдана/-тай холбогдуулан түр хугацаагаар боомтоор ОХУ руу хил нэвтрэх тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх хүчин чадал буурах болохыг мэдэгдэж байна. Иймд “Алтанбулаг” боомтын хяналтын байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа болон Сэлэнгэ аймгийн ард иргэдэд боомтоор улсын хил нэвтрэх хугацаа сунжирч болзошгүй талаар мэдэгдэж өгөхийг хүсье. Үүнтэй холбоотой “Алтанбулаг” боомт дээр дараалал үүсч, үл ойлголцол гарсан тохиолдолд түүнийг зохицуулах зорилгоор цаг алдалгүй “Хиагт-Алтанбулаг” боомтуудын ээлжийн ахлагч, хилийн манаагаар болон утсан холбоогоор дамжуулан манай талд мэдэгдэхийг хүсье. Та бидний хилийн хамтын ажиллагаа, найрсаг хөршийн харилцан ойлголцол, уламжлал бүхэн цаашид хөгжин, батжина гэдэгт итгэл дүүрэн байна” гэжээ.

Эл албан тоотыг цаашид ард иргэдэд түгээх үүргийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас сумдын Засаг дарга нарт  2015 оны 09-р сарын 08-ны өдрийн 2/378 тоот албан бичгээр хүргүүлrээ.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд