Алслагдсан багийн сургууль,цэцэрлэг усан хангамжийн шугам сүлжээтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 23:03:32

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 4-р сургууль, цэцэрлэг “Хөдөөгийн усан хангамжийн ариун цэврийн байгууламж төсөл” –ийн хүрээнд усан хангамж, ариутгах татуургын нэгдсэн системтэй болсноо өнөөдөр албан ёсоор хүлээж авлаа.

Урьд нь багийн сургууль, цэцэрлэг хэрэглээний усаа зөөвөрлөж авдаг байсан бол харин одоо энэ байдал өөрчлөгдөж, ариун цэврийн байгууламжийн иж бүрэн системтэй болж, багш, сурагчид ариун цэврийн өрөө, цаашлаад усанд орох шүршүүртэй болоод байна. Ингэснээр сумын төвөөс 3 км-ын зайтай оршдог багийн иргэд ая тухтай орчинд сурч боловсрох таатай нөхцөл бүрдэж байгаа юм.НҮБ-ын Хүн амын хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Барилга, хот байгуулалтын яам болон аймаг орон нутгаас хамтран хэрэгжүүлсэн уг ажлыг Компорт импекс ХК жилийн хугацаанд 800 сая орчим төгрөгийн өртөгөөр гүйцэтгэсэн байна.

“Хөдөөгийн усан хангамжийн ариун цэврийн байгууламж төсөл” тус аймгийн Бүрэн, Зуунмодоос гадна дөрвөн аймгийн зургаан суманд хэрэгжиж, инженерийн шугам сүлжээгүй  алслдагдсан баг, сумын усан хангамж, ариуйн цэврийн  нөхцөлийг сайжруулахаар зорьж байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд