Хууль бусаар ашиглаж байсан 16 галт зэвсгийг хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 13:58:27

Завхан аймагт өнгөрсөн онд “Байгаль орчны хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 84 цагдаагийн алба хаагч 76 төрийн албан хаагч хамтран 94 удаагийн хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар Алдархаан сумд зохих зөвшөөрөлгүй арц түүж байсан хоёр иргэнээс 412 кг ногоон арц, Идэр сумд  зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн 11 зөрчлийг илрүүлэн 24 куб метр мод хураан авч, 11 иргэнийг 1536.0 мянган төгрөгөөр торгосон байна. Харин Их-Уул, Сонгино сумд 21 зөрчил илрүүлж, 16 галт зэвсэг, таван машин мод, 18 тарваганы мах, тарваганы арьс худалдан авч байсан нэг зөрчлийг тус тус илрүүлэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлжээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ