Тайваний эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 16:48:11

Тайваны Энхтайваны корпусын эмч нар Өвөрхангай аймагт ажиллалаа.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл дор урьж ирүүлсэн 29 хүний бүрэлдэхүүнтэй уг багт шүд, дотоод шүүрэл, чих хамар хоолой, яаралтай түргэн тусламж, арьс өнгөний эмч нар, эм зүйч, сувилагч, сайн дурын ажилтнууд байгаа юм.

Тэд 2000 гаруй иргэдийг 16 төрлийн эмчилгээ, үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, шаардлагатай эм тариагаар хангасөн бөгөөд Өвөрхангайчуудыг шүдний өвчлөл, амны хөндийн өвчлөлд түлхүү өртсөн гэх дүгнэлтэнд хүрчээ. Мөн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сурталчилгааний ажлыг зохион байгуулж, архи тамхины хор хөнөөл, зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөн, амны хөндийн эрүүл мэнд, гарын эрүүл ахуйн сэдвийн хүрээнд зөвлөгөө өгөн, гарын авлагуудыг тараажээ.

Тайваны Энхтайваны корпус нь эмнэлгийн явуулын үйлчилгээ үзүүлдгээрээ дэлхийд алдартай бөгөөд жилд гадаадын улс орнуудаар 6 удаа явуулын баг ажиллуулдаг аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд