Цолгүй бөхчүүдийн тэмцээнд Баян-Өнжүүлийн бөх түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:07:54

Төв аймгийн Зуунмодод энэ сарын 10-нд мэргэжлийн бус, цолгүй залуус үндэсний бөхөөр өрсөлдлөө.

Тэмцээнд үндэсний бөх сонирхдог 24 залуу барилдснаас Баян-Өнжүүл сумын харъяат Гэрэлийн Найдандорж түрүүлж, аймгийн Цагдаагийн газрын М.Адъяаболд, Баянхошуу багийн иргэн, өнгөрсөн жилийн аварга Ч.Батсуурь  удаах байрт шалгарав. “Ардчилсан шинэ үндсэн хууль” батлагдсаны 24-н жилд зориулж,сумын үндэсний бөхийн холбоо, Иргэдийн хурал хамтран зохиосон тэмцээнийг Аймгийн Заан С.Баярсайхан эзэнтэй “Ноён уул” зоогийн газар, сумын Заан Б. Зоригтбаатар захиралтай “Номин даатгал” ХХК-ийн Төв аймаг  дахь салбарын хамт ивээн тэтгэж, Нацагдорж багийн иргэн хувиараа бизнес эрхлэгч, баялаг бүтээгч П.Цогтбаяр түрүү бөхөд монгол гутал бэлэглэсэн юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ