Гарал үүслийн хувьд аюулгүй улсуудыг нэрлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-01-13 13:33:23

БАВАР. /Augsburger Allgemeine/. Германы Бавар мужийн засгийн газарт ирүүлсэн дүрвэгсдийн тоог багасгах чиглэлийн дагуу  гарал үүслээрээ аюулгүйд тооцогдох 12 улсыг жагсаажээ.

Баварын  Дотоод хэргийн сайд Йохим Германн засгийн газрын хуралдааны үеэр Европын 4 улс, Азийн 3 улс, Африкийн 5 улсыг нэрлэв. Үүнд Армен, Гүрж, Молдав, Украин, Бангладеш, Энэтхэг, Монгол, Алжир, Бенин, Гамби, Мали, Нигери улс багтжээ.

Мөн Марокко болон Тунис улсыг дахин судалж үзэхийг Германн санал болгов.

Эдгээр улсын иргэдийн хувьд хүлээн зөвшөөрөх түвшин нь 0-8 хувь байх ёстой бөгөөд энэ нь улс төрийн орогнол хүссэн өргөдлийг илүү хурдан шийдэхэд тустай.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ