Цэвэр бохир усны шинэчилсэн үнийг мөрдөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:57:56

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд он гарсаар цэвэр бохир усны шинэчилсэн үнийг мөрдөж эхэллээ. Нийт байрны айл өрхүүдийг тоолууржуулах ажлын явц 78 хувьтай байгаа ба тоолуур тавиулсан айл өрх 1 литр цэвэр усыг 1 төгрөг 80 мөнгөөр тооцох бол бохир нь 1 төгрөг 90 мөнгө байх гэнэ.

Харин тоолуур тавиулаагүй айл өрхүүдийн хувьд үнэ харьцангуй өндөр байх ажээ. Мөрөн сумын Ус суваг нийтийн аж ахуйн компани орон сууцны 320 гаруй айл өрхүүдэд 300 гаруй тоолуурыг тавиад байгаа бөгөөд айл өрхүүд тоолууржуулаагүй байхад өдөрт 1000 метр куб усыг хэрэглэдэг байсан бол тоолуур тавигдсанаас хойш 700 метр куб усыг хэрэглэж байгаа нь иргэд тоолууржуулалт тавиулснаас хойш усыг зохистой хэрэглэж буй нь харагдаж байгаа гэнэ. Мөн хот төлөвлөлтөнд орохоор яригдаж буй эмнэлэгийн 2 байр, эргийн 4 байрыг тоолууржуулаагүй бөгөөд өрхүүдийн өөрсдийн хүсэлтээр тоолуурыг тавьж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ