Сайн дурын донор болох нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 08:46:15

Баянхонгор аймагт Сайн дурын донорт элссэн иргэдийн тоо улирагч онд сүүлийн жилүүдийн дунджаас 100 гаруйгаар нэмэгдсэн байна. Мөн сар болгоны 3-нд цусаа бэлэглэх өдөрт 1 байгууллага сонгон авч, цус цуглуулах ажлыг тогтмолжуулжээ.

Цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий ЭМСС-ын “Цусаа бэлэглэх өдрийг бий болгох тухай” тушаалын хүрээнд Донорт элсэх аяныг зарлан, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулан  ажилласнаар дээрх үр дүнд хүрчээ.

Тус аймагт цусны салбар банк жилдээ 280-300 цусны донороос 140-150 литр цус цусан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан бол 2014 оноос хойш цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, 170-180 литр болж нэмэгдсэн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ