0.35 секундэд хүний биеийг бүрэн оношлох төв байгуулагджээ

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2015-06-29 11:00:59

Орхон аймагт олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо,эмчилгээний төв байгуулагдаж, ирэх 6-р сард албан ёсоор үйл ажиллагаагаа нээх гэж байна. Орхон аймгийн эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Эрдэнэт медикал” оношилгоо  эмчилгээний төв байгуулах төслийг 2008 онд санаачлан шийдвэрлэж 2011-2022 он хүртэл 3 үе шаттай хэрэгжүүлэхээр зорьжээ. Аймгийн төвөөс 2 км –ийн зайд байгуулагдсан энэ төв Японы сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, барилгын болон үйлчилгээний зохион байгуулалт нь тус улсын  эрүүл мэндийн салбарын менежментээр төлөвлөгдсөнөөрөө  онцлог юм. Дүрс оношилгоо, үйл оношилгоо, зайн оношилгоо, лабораторийн чиглэлээр тусламж,үйлчилгээ үзүүлдэг энэ төв төрөлжсөн нарийн мэргэжлийн оношилгоо,эмчилгээг ч бас хийнэ.
Эрдэнэт үйлдвэр “Эрдэнэт медикал” төвийг байгуулахад 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийжээ.  Үйл ажиллагаагаа нээгээд эхний ээлжинд 200 хүн зэрэг хүлээн авч үйлчлэх энэ төв 228 орон тоотойгоор  ажиллах хүчин чадалтай. Гэхдээ  эхний ээлжинд  138 хүнтэй ажиллахаар байна. Боловсон хүчний сонголтыг төв орон нутгаас сонгон шалгаруулалтаар авч Япон Улсад мэргэжил дээшлүүлэн бэлтгэж байна.
Энэ төвд монголд хийх боломжгүй шинжилгээнүүдийг хийх олон улсын түвшний лаборатори бий.  Дүрс оношилгооны тасаг нь Японы "Хитачи медикал корпорэшн"-ий дэвшилтэт техник, тоног төхөөрөмжтэй бөгөөд бүтэн биеийг 0.35 секунд хурдтайгаар шинжлэх боломжтой. Зайн оношилгоог Японоос шууд онлайнаар оношлох юм. Мөн төслийн эхний хугацаанд Японы нарийн мэргэжлийн эмч нар ажиллана. Тус төв үйл ажиллагаагаа нээснээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах, гадагш чиглэх мөнгөний урсгалыг багасгах төдийгүй төвийн бүсийн хүн амд хүрэлцэх бүсийн хэмжээний оношилгоо эмчилгээний төв болж байгаагаарай нийт улсын эрүүл мэндийн салбарын ачаанаас хөнгөлж байна. Эрдэнэт медикал магадлан итгэмжлэгдвэл эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжтой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд