Косачев: Ираны цөмийн гэрээнд ОХУ чухал үүрэг гүйцэтгэсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-18 13:33:44

МОСКВА. /NHK/. Иран болон “5+1” бүлэг хооронд байгуулсан гэрээнд ОХУ чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тус улсын парламентын дээд танхимын олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачев мэдэгдэв.

Уг гэрээний ачаар Иранд авсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнүүд бямба гарагт цуцлагдсан юм.

ОХУ, АНУ хоорондын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн ачаар уг гэрээг байгуулсан Константин Косачев мэдэгджээ.

Цэргийн технологийг хөгжүүлэх болон цөмийн цахилгаан станц барих талаар ОХУ Ирантай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Гэвч Иран нефтийн экспортоо нэмэгдүүлбэл түүхий нефтийн ханш буурах вий гэж нефть олборлогч томоохон орон болох ОХУ түгшиж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ