Шатахууны үнэ Дорноговь аймагт өндөр хэвээр байна

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:48:32

Засгийн газраас нефтийн  үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд баруун буюу зүүн бүсийн аймгийн нефтийн үнийг тодорхой хэмжээгээр буулгаад буй. Харин Дорноговь аймагт нефтийн үнэ харьцангуй өндөр хэвээр байна.

Зэргэлдээх Сүхбаатар аймгийн төвд  А92 бензин 1730 төгрөг  байхад Дорноговьд  1790  төгрөг буюу  60 төгрөгийн зөрүүтэй байдаг аж. Тиймээс шатахууны үнийг бууруулах талаар  тус аймгийн ЗДТГ-аас Уул уурхайн яам, Газрын тосны газарт  албан бичгээр саналаа  тавихад төвийн бүсийн аймгуудын шатахууны үнийг буулгах асуудал Засгийн газарт одоохондоо яригдаагүй. Хэрэв энэ асуудал яригдаж эхэлбэл хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хариу өгчээ.

Нэгэн жишээ дурдахад Дорноговь аймаг төвийн бүсэд багтдаг хэдий ч төвийн бүсийн Дархан-Уул, Орхон зэрэг  аймгаас даруй 130 орчим төгрөгөөр илүү үнэтэй шатахуун хэрэглэдэг байна. Албаны хүний хэлснээс үзвэлДорноговь аймаг шатахууныг вагоноор тээвэрлэж  агуулахад хадгалж түгээдэг. Харин зарим аймгууд хилээр орж ирсэн шатахууныг Багахангайд буулгаад  шууд тээвэрлэдэг нь үнэ ханшийн зөрүү үүсгэдэг байна. Гэлээ ч Дорноговь аймаг газрын тосоо орон нутгаасаа экспортонд гаргадаг төдийгүй нефть  хадгалах агуулах сав хангалттай байдаг ч  шатахууны үнэ буурахгүй хэвээр байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ