10.139 ширхэг Засгийн газрын үнэт цаас арилжаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-19 10:45:54

Засгийн газрын богино хугацаат үнэт цаас буюу 52 долоо хоногийн хугацаатай 10.139 ширхэг үнэт цаасыг нэгж бүрийг нь 86 мянга 837 төгрөгөөр үнэлж, 15.2 хувийн хүүтэйгээр арилжаалжээ.

Тус үнэт цаасыг анх нэгж бүрийг нь 100 мянган төгрөгөөр үнэлж байсан бөгөөд арилжаанд оролцогчдын хүсэлтээр хямдруулсан байна. Үнэт цаасны хугацаа дуусах огноо 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дуусах юм.

Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж Сангийн яамны цахим хаяг www.mof.gov.mn болон Хөрөнгийн биржийн www.mse.mn –аар дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ