“Сэтгэлийн дэм” хандивын тоглолт өнөөдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 13:57:38

Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын хоёр уран бүтээлч хорт хавдар хэмээх хүнд өвчинтэй тэмцэж, МУСТА, хөгжимчин н.Оюунчимэг энэ сарын 15-ны өдөр дээрх өвчний улмаас энэ хорвоог орхижээ.

Хоёр уран бүтээлчид санхүүгийн болоод сэтгэл санааны дэм өгөх үүднээс “Сэтгэлийн дэм” хэмээх хандивын тоглолтыг өнөөдөр Арвайхээр хотноо зохион байгуулахаар олон нийтэд зар хүргээд байсан юм. Тоглолт товлосон хугацаандаа зохиогдох бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул, МУСТА П.Идэржавхлан, Я.Гэрэлчулуун, ДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Гантөмөр нар хүнд өвчинтэй тэмцэж буй залуу дуучны эмчилгээнд зориулан ая дуугаа өргөхөөр хүрэлцэн ирсэн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ