Байнгын хорооны гишүүнийг хууль зөрчиж томилсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-21 16:16:37

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос чөлөөлснийг эсэргүүцэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд хандлаа.

Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэхдээ "Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц Н.Батцэрэг гишүүн байхгүйгээс бүрдэхгүй байсан. Гэтэл УИХ-ын дарга чуулган хуралдуулж байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тогтоолын төслийг хууль зөрчин хүч түрж баталлаа. "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолттой яваа. Гадаадад томилолттой хүн бичгээр санал гаргах боломжгүй. Тийм бичиг өгөөгүйг намынх нь гишүүд ярьж байна. Түүнийг эзгүйд байнгын хорооны гишүүнээс чөлөөлж өөр байнгын хороонд харьяалуулсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, чуулганы хуралдааны дэгийн хуулийг ноцтой зөрчиж байна. Дэгийн хуульд зааснаар УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй аливаа асуудлаас завсарлага авах эрхтэй. Манай намын бүлгээс энэ асуудлаар завсарлага авах горимын санал гаргасан боловч хүлээж авсангүй. УИХ-ын дарга дэгийн хуулийг ноцтой зөрчлөө. Дэгийн хууль хэрэгжихээ больсны жишээ энэ боллоо" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ