Аймгийн Засаг дарга сумдад ажиллаж байна

Орон нутагт | Архангай
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:17:39

Архангай аймгийн Засаг дарга бөгөөд онцгой байдлын салбар комиссын дарга Д. Бат-Эрдэнэ энэ сарын 23-24-нд зудтай байгаа Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан сумын хөдөөгийн баг, малчдын хотод ажиллаж байна. 

Дурьдсан сумдад хүйтний эрч чангарч цас зудтай байгаа болохоор малчид машинаар малаа тээн нүүдэллэж байгаа аж.  Малаас гадна малчид өөрсдөө өдөр шөнөгүй ажилласнаасаа болоод ядраад зогсохгүй өвчлөл ихсэж байна. Иймд аймгийн онцгой байдлын салбар комиссын дарга нарийн мэргэжлийн их эмч нараас бүрдсэн багийг долоо хоногийн турш зудтай байгаа сумдын бүх өрхөөр явж үйлчлэхийг үүрэг болгожээ. Мөн шаардлагатай эм тарианы нөөц санг авч явахыг тэдэнд даалгажээ.                                                        

Архангай аймаг Л. Булган

Холбоотой мэдээ