Багийн засаг дарга, малчдад сэрэмжлүүлэг хүргэлээ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:57:48

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар  багийн засаг дарга, малчин, мал бүхий иргэдэд сэрэмжлүүлэг хүргэв.

Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Б.Сарантуяагийн мэдээлснээр Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв, Дорноговь зэрэг таван аймгийн 20 гаруй суманд   цэцэг өвчин илэрч, цаашид газар авах хандлагатай байгаа тул багийн засаг дарга нар тухайн нутагт түр оршин суугч, малчин, мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, гарал үүслийн гэрчилгээг тодорхой болгож, бүртгэл, судалгааг нарийвчлан гаргахыг зөвлөсөн байна.

Хэрвээ хонь, ямаа 1-4 хоног 41 хэм хүртэл халуурч, нүд, ам, хамраас нулимс, салст, идээт нус, нуух гарах, зовхи хавдах, судасны  лугшилт, амьсгал түргэсэж, толгой, уруул, хамрын самсаа, нүд, цавь, суга, дэлэн, сүүл, хуухнаг орчимд цэврүүт гүвдрүү, булдруу үүсч, ус, тэжээлд дургүй болох зэрэг шинж  тэмдэг илэрвэл даруй багийн малын эмч, Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэнд мэдэгдэхийг сануулжээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ