Санхүүгийн зөрчилгүй хамт олон болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 12:33:34

Сэлэнгэ аймгийн Xөдөлмөрийн хэлтсийн хамт олон 2015 оны санхүүгийн тайланд ИТГЭЛ үзүүлж, “Зөрчилгүй” санал дүгнэлт авчээ.

Өмнө нь тус хэлтсийн хамт олон 2012-2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” санал, дүгнэлтийг мөн л авч байсан байна. Хөдөлмөрийн хэлтсийнхэн  өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, шаардлагыг тогтоосон хугацаанд нь хэрэгжүүлж, тайлант хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгээгүй аж.

Түүнчлэн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нь тогтвор суурьшилтай ажилласан, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, дотоод аудит сайн байсан зэрэг нь “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг бүрэн хангахад нөлөөлж чаджээ. Иймээс Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны тушаалаар энэхүү дүгнэлтийн эзэд болсон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ