Билл Гейтс хумхаатай тэмцэхэд мөнгө хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-25 13:16:27

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Засгийн газар, мөн Билл болон Мелинда Гейтсийн сангаас хумхаа өвчинтэй тэмцэхэд ойрын таван жилд 4.5 тэрбум гаруй доллар хандивлана. Энэ тухай “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч өөрөө болон Их Британийн Сангийн сайд Жорж Осборн мэдэгдсэн тухай “Times” сонинд мэдээлжээ.

Нийт зардлын дийлэнх нь болох нь Их Британийн Засгийн газрын зардал илүү ач холбогдолтой. Тус улсын Засгийн газар ирэх 5 жилийн хугацаанд дээрх зорилгод олон улсын хөгжлийн хэрэгцээнд зориулсан төсвөөс жил бүр 500 сая фунт стерлингийг хумхаа өвчний нян тээгч шумуул болохыг нээснийхээ төлөө 1902 онд Нобелийн шагнал хүртсэн Их Британийн эрдэмтэн Рональд Россын нэрэмжит сангийн үйл ажиллагаанд зориулан гаргах аж. Харин Гейтсийн сан уг өвчинтэй тэмцэхэд чиглэсэн эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжихэд жил бүр 200 сая доллар гаргана. Дэлхийд нэг минут тутамд нэг хүүхэд хумхаагаар нас бардаг байна. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэгийн энэ өвчинтэй тэмцэхэд гаргасан хүчин чармайлтын үр дүнд сүүлийн 15 жилд хумхаагаар нас барагсдын тоо хоёр дахин буурчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ