Агропаркийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 16:28:04

Дорноговь аймагт дөрвөн жилийн өмнө Чехийн хөгжлийн агентлагийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар газар тариалан, сургалт үйлдвэрлэлийн зөвлөгөө үзүүлэх загвар агропаркийг байгуулсан нь эдүгээ үр дүн нь гарсан чухал ажлын нэг болжээ.

Агропарк байгуулснаар орон нутагтаа сорт, үр үйлдвэрлэх туршилтын ажлыг хийхээс гадна ”Монгол төмс” хөтөлбөрийн дагуу эрт ургацын солист, гала, витара, импала зэрэг элит сортыг тариалж аймгийн хэрэгцээт үрийн 17 хувийг хангадаг  болжээ. Мөн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, эрт ургацын ногоо хурааж авах зорилгоор Сайншанд сумаас урагш 15 орчим км-т Зээгийн хөтөл гэдэг газар агропаркийн тоног төхөөрөмждөө түшиглэж тариалалт эрхэлдэг болсноор төмс, лууван зэрэг зарим нэр төрлийн  хүнсний ногоог  хэрэглэгчдэд халуун намраас урьтаж хүргэдэг болсон байна.

                                                                                  Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ