Замын-ҮҮд, Эрээний боомтоор 29445 адууны шир гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-01-26 14:30:50

Монгол Улсын Засгийн газар  түүхий адууны шир Хятад улсад  экспортлох хоригийг цуцлах шийдвэрээс  хойш  эхний ээлжийн  29445 ширхэг  558 мянган долларын өртөг бүхий адууны  түүхий шир  Эрээний  боомтын  мал эмнэлэг, хорио цээрийн шалгалтаар орж Хятадын  хил нэвтэрсэн тухай Global Taims  сайт  энэ сарын 24 ний өдөр уламжилжээ.

 Эдгээр адууны шир Хэбэй мужийн үйлдвэрт очиж боловсруулалт хийгдэх  юм байна.

 2013 онд Монгол улс түр хугацаагаар адууны шир экспортлохыг хориглосон юм.  Хориг цуцлагдснаас хойш буюу сүүлийн хоёр  жилийн хугацаанд Хятад улсад экспортолж буй нь энэ юм. Монголын Статистикийн мэдээгээр  тус улсын зах зээлд жил бүр 220 мянга орчим адууны шир нийлүүлэгддэг бөгөөд 2014-2015 онд  60 мянган адууны шир боловсруулан экспортолжээ.  Малчид болон худалдаачдын гар дээр  140-150 мянган адууны шир хадгалагдаж  байгаа нь  түүхий адууны ширний үнэ буурах нөхцлийг бүрдүүлээд байснаас Монголын Засгийн Газар адууны түүхий шир экспортлох хоригийг цуцалсан хэмээн тус сайт мэдээлжээ.

 

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ