НАМЭХ-ны зүүн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-14 16:20:56

МАН-аас улс эх орон даяар өрнүүлж буй “Бид хамтдаа” аяны хүрээнд НАМЭХ 8 дугаар сард төвийн болон баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнөө тус тус зохион байгуулсан. Энэ удаад Зүүн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнөө Сүхбаатар аймагт амжилттай зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн 3 аймаг болон Сүхбаатар аймгийн нийт сумын төлөөлөл нийт 150 гаруй бүсгүйчүүд оролцож, хоёр өдрийн турш тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замыг тодорхойлж ярилцав. НАМЭХ-ны удирдлагууд энэ үеэр “Эмэгтэйчүүд ба сонгууль”, “Эмэгтэйчүүд ба манлайлал”, “Эмэгтэй улс төрчийн имидж” зэрэг сэдвээр илтгэл тавьж, нээлттэй ярилцлага хийсэн юм. Мөн энэ үеэр Сүхбаатар аймгийн НАМЭХ нь өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйд иж бүрэн гэр гардуулах мөнгөн хөрөнгийн дийлэнх хувийг “Болд” сантай хамтран гаргаж, нэгэн айлыг өргөө цагаан гэртэй болгосон аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд