2000 гаруй “Сургуулийн цагдаа” ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 14:21:56

Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны боловсруулж баталгаажуулсан хуваарь, төлөвлөгөөний дагуу нийтдээ 2014-2015 оны байдлаар 2000 гаруй эцэг эхийг эргүүлд гарган ажиллуулжээ.

Улирагч оны байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг 2014 онтой  харьцуулахад -10 нэгжээр буюу 29.4 хувиар буурсан, 2015 онд 42.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна

“Сургуулийн цагдаа” эргүүлд гарч байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгох заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дарга эрхлэгч нарт Цагдаагийн газрын даргын албан бичгийг хүргүүлж хамтран ажиллажээ. Мөн аймгийн Цагдаагийн байгууллагаас Баянхонгор сумын сургуулиудын захирал нарт албан бичиг хүргүүлэн сургуулийн нийгмийн ажилтнууд эргүүл хийх хуваарь гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ