Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-09-15 08:39:34

Аргын тооллын  Есдүгээр сарын 15.  Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын Шинийн 2. Ангараг гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй, хөх морь өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад  хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд