Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл олно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-01 07:59:42

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 23. Сумъяа гараг. Хонгорцог одтой, 3 хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр.

Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. 

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Холбоотой мэдээ