Сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-02 11:58:57

Хоёрдугаар сарын 01-нд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг  14 сумын Засаг дарга болон  харьяа агентлагийн дарга нартай 2016 онд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээгээр  Дорноговь аймгийг 2016 онд  хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгасан ажил үйлчилгээг сум орон нутагтаа зохион байгуулах, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц гээд  нийгмийн өргөн хүрээг хамарсан төрийн үйлчилгээг ард иргэдэд чанартай үзүүлэх багц ажлыг хоёр тал харилцан тохиролцож хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Мөн сумдын Засаг дарга нар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг нарийн чанад сахих, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах, оршин буй гакар нутагтаа хууль хэрэгжүүлэх, хуулиар хүлээсэн  ажил үүргээ  чанартай гүйцэтгэх зэрэг заалтууд орсо.

                                                                                                                      Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ