СЭЛЭНГЭ: Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл бүртгэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-25 12:05:11

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд олгосон нийт зээлээс хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл бүртгэгдээгүй байна.

 

"Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд Сэлэнгэ аймгийн хоршоонд нэгдсэн 1085 малчин 37,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ.

 

Дээрх хоршоологчид нийтдээ 4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна. 

Холбоотой мэдээ