Газар авах хүсэлтийг энэ сарын 31-нээс шийдвэрлэн олгож эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-25 10:56:16

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн баталсан.


Энэхүү журамд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшил газрын хэмжээ, байршил өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах зэрэг 27 төрлийн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг авдаг болсон юм.


Газартай холбоотой 27 хүсэлтийг газрын цахим систем /www.egazar.gov.mn/, гар утасны аппликейшн /egazar/-ээр хүлээн авч холбогдох хуульд заасны дагуу өргөдлийн төрлөөс хамааран 1-5 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр зохицуулсан аж. Тэгвэл 2025 оны энэ сарын 31-нээс эхлэн газар авах хүсэлтийг шийдвэрлэж, дарааллын дагуу олгож эхлэхээр болжээ.


Харин иргэд дээр дурдсаны дагуу газар авах хүсэлтээ цахимаар өгөх юм. Өгсөн хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлууд дээр хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу газар олгох аж.

Холбоотой мэдээ