Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-03 09:56:14

УИХ-ын Эдийн засаг, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдах тов гаргажээ.   

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Хууль зүйн байнгын хороо Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай зэрэг хуулийг хэлэлцэхээс гадна бусад байнгын хорооноос ирүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн санал дүгнэлттэй танилцаж, анхны хэлэлцүүлгийг нь хийх юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ