Насанд хүрэгчдийн тэмцээнд хүүхдүүд тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 12:39:52

2016 оны аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн шатрын тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд дөрвөн сумын 21 байгууллагын 36 тамирчин оролцжээ.

Тэмцээний эмэгтэй төрөлд 1-р байрыг 4-р БДС-ийн сурагч Амин-Эрдэнэ, 2-р байрыг Оюунлаг шатрын клубын тамирчин нАнударь, 3-р байрыг 1-р БДС-ийн сурагч Номуундарь эзэлсэн байна. Харин эрэгтэй төрөлд 1-р байрыг 4-р БДС-ийн сурагч Эрхэмбаяр, 2-р байрыг ахмад шатарчин Сэнгэдорж, 3-р барйыг 3-р БДС-ийн сурагч Очирсүх нар тус тус эзэлжээ.

Насанд хүрэгчдийн тэмцээнд нас харгалзахгүй оролцдог. Гэтэл тэмцээнд голдуу сурагчид шагналт байруудыг эзэлж, өнгөлж байна. Ийм явдал Сүхбаатар аймгийн  хувьд сүүлийн хоёр, гурван жилд ажиглагдаж байгаа юм. Энэ жилийн хувьд ч мөн нэг л том хүн шагналт байранд орсон байх жишээтэй.

“Ер нь сүүлийн жилүүдэд манай аймагт шатрын спорт эрчитэй хөгжиж байгаа. Энэ спортоор хичээллэх хүүхдийн  тоо ч нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Оюунлаг шатрын клубт 60 хүүхэд хичээллэж байна. Энэ байдлаар байнгын бэлтгэл сургуулилттай байдаг болохоор хүүхдүүд маань сайн тоглодог” гэж шатрын клубын багш Ж. Энхбаатар хэллээ.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ