Хугацаа дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-03 14:44:53

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг НЗДТГ-аас анхааруулжээ.

Сар шинийн баяраар хугацаа нь дууссан, муудсан, хадгалалтын болон тээвэрлэлтийн горим алдагдсан бараа бүтээгдэхүүн худалдаанд гарах нь нэмэгддэг. Үүнээс бол иргэд санхүү болон эрүүл мэндээр хохирох тохиолдол гардаг. Тиймээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа  хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалж байгаа эсэх, шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас үүссэн эсэхийг сайтар шалгахыг зөвлөж байна. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол худалдан авахгүй байх, ямар нэгэн зөрчил илэрсэн бол харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ