Аж үйлдвэрийн сайд АНУ-ын элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-02-03 15:01:20

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат АНУ-аас шинээр томилогдсон  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат шинэ ажилд нь баяр хүргэж,  амжилт хүсээд яам байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ нэг жилийн хугацаанд Монголын  эдийн засгийн бүтэц эрчимтэй өөрчлөгдөж байгаа. Эдийн засгийг төрөлжүүлэх чиглэл рүү эрчимтэй явсан. АНУ нь  Монголд ардчиллыг хөгжүүлэхэд хүчтэй хувь нэмэр оруулсан орон. Цаашдын хамтын ажиллагаа цаашдын чиглэл тодорхой байж бидний хэрэгжүүлж байгаа  үйлдвэржилтийн бодлого  хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт “АНУ нь Монгол Улс ардчилсан замыг сонгосон 25 жилийн хугацаанд хамт байсан. Үүгээрээ бахархдаг. Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны тогтоосон сайхан харилцааг улам бэхжүүлж, тэр дундаа эдийн засгийг бэхжүүлэх зорилт тавин ажиллах болно. Ажиллах хугацаандаа АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайгаас гадна Засгийн газар бусад сайд нартай Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх тал дээр хөрөнгө оруулалтыг татахад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гээд  цаг гарган хүлээн авч  уулзсанд талархсанаа илэрхийлж цаашид хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ