Малчдад туслах аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 16:47:48

Баянхонгор аймгийн Жаргалант сумынхан “Малчин түмэндээ туслах аян” зарлажээ.

Аяны хүрээнд Төрийн албан хаагч бүр хурганы уут, тугалын нэмнээ тус бүр нэгийг, төрийн бус байгууллагууд хурганы нэмнээ, хөвөнтэй бээлий нэг нэгийг хийж өгөх уриалга гаргасан байна. Өнөөдрийн байдлаар нийт 50 хурганы уут, 68 нэмнээ, бээлий 40 ширхэг ирснийг малчдад хүргээд байгаа аж.

Аян сар шинийг хүртэл үргэлжлэх бөгөөд ирсэн хандивуудыг нэн даруй малчдад хүргэн ажиллаж байгаа юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ