Жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 13:33:35

“Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-нд Архангай, 20-21-ний өдөр Хөвсгөл аймагт зохион байгуулна.


Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас аймгийнхаа жижиг, дунд үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах, гэрээ хэлцэл хийх нөхцөлийг хангах зорилгоор жил бүр Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн тухайд үзэсгэлэн худалдаагаа Улаанбаатар хотын дүүргүүд, Орхон аймаг, “Амарбаясгалант” хийд, ОХУ-ын Буриад Улсын Зэдийн районуудад зохион байгуулаад байгаа. Дээрх арга хэмжээнүүдэд аймгийн ихэнх сум идэвхтэй сайн оролцож, нэг удаагийн үйл ажиллагаагаар 12-300 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж, зарим гэрээ хэлцлүүд байгуулсан байна.

.Ч.Отгонцэцэг  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд