Хэнтийн өсвөрийн тамирчид хоккейн улсын аваргаас мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 11:58:33

Хэнтий аймгийн Хоккейн өсвөрийн шигшээ баг Дархан-Уул аймгийн Шарын гол суманд зохион байгуулагдсан өсвөр үеийн УАШТ-нд амжилттай оролцож ахлах насанд “Бүргэдийн жигүүр” баг мөнгөн медаль хүртлээ.

Тус багийн дасгалжуулагчийг Lesley Ebersole гэдэг бөгөөд АНУ-ын иргэн юм.Түүний сонирхол нь хоккейн спорт бөгөөд анх Хэнтий аймгийн төвд коток нээж, 2013 онд анхны аймгийн хоккейн тэмцээнийг зохион байгуулж байжээ.  Үүнээс хойш Хэнтийн өсвөрийн тамирчдыг хоккейн спортоор хичээллүүлж, 2015 оны Хоккейн УАШТэмцээнд ахлах насны тамирчид нь хүрэл медаль, дунд насны тамирчид нь 4-р байр эзэлсэн байна.

Түүний гурван хүү болох Victor Ebersole, Vicent Ebersole, Zachary Ebersole нар нь тус багт орж тоглодог аж. Тус багийн хамт олонд баяр хүргэж, аймаг орон нутгийн удирдлагууд талархал гардууллаа.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ