Бусад аймгаас адуу бөөнөөр нь оруулж ирснээс шүлхий дамжсан гэж үзэж байна

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 21:24:05

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Даваатад 92 толгой мал шүлхий өвчний халдвар авсанаас үхсэн хэдийг нь устгаад, эдгэж амьд үлдсэнийг нь иргэд өвлийн идшэндээ хэрэглэсэн байна.

 -Энэ сумаас малыг гадагшаа амьдаар нь гаргахыг хориглосон хэвээрээ байгаа. Шүлхий гарсан шалтгаан нь 2013 оноос бусад аймгуудаас адуу бөөнөөр нь оруулж ирэх зэрэг хөл хөдөлгөөн ихдэснээс хэмээн үзэж байна. Дэл сүүлтэй адуу мал бол өвчин тараагчаар тооцогддог. Өнгөрсөн оны эцсээр айл зэргэлдээ Буянт суманд илэрсэн шүлхий мөн адил хорио цээрийн журмыг ягштал сахиагүйгээс шалтгаалсан гэж тус сумын үржлийн албаны дарга З.Досан ярилаа.

                                                                                          Ш.Айзаря

 

 

Холбоотой мэдээ