Хүнсний бүтээгдэхүүн авахдаа сайтар шалгахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:38:33

Булган аймгийн МХГ – аас ард иргэддээ анхааруулга гаргалаа.

Тус анхааруулгад эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн худалдан авалт буурч, хүнсний худалдааны газруудад хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байгаа зөрчил гарсаар байгаа тул иргэд  бараа бүтээгдэхүүн сонгож авахдаа тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалалтын нөхцөл шаардлага, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж авахыг зөвлөжээ.

Мөн цагаан сарын баяр дөхсөнтэй  холбогдуулан иргэд ОХУ-с хаяг шошгын зөрчилтэй, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа тодорхойгүй, хөлдсөн, сав баглаа боодлын битүүмжлэл алдагдсан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн, архи, вино оруулж ирж худалдаалж байгаа тул ил задгай худалдаа болон иргэдийн гар дээрээс худалдан авалт хийхгүй байхыг анхааруулсан байна.

                                                                                                                           П.Батням

 

Холбоотой мэдээ