Говь-Алтайд Мөсний баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 10:29:09

Говь-Алтай аймгий Биеийн тамир спортын газар, Байгал орчин аялал, жуулчлалын газартай хамтран “Мөсний баяр-2016” арга хэмжээг зохион байгууллаа.

Иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олноороо эрүүл агаарт гарч нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх, цэвэр агаарт аялах, төрийн болон, төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор уг ажлыг явуулсан байна. Мөсний баярт 18 байгууллагын 280 гаруй хүмүүс оролцож спортын 4 төрлөөр өрсөлдсөнөөс Мөсний шагайн төрөлд 1-р байрыг Зоонозын өвчин судлалын төв эзэлж, Цагдаагийн газар, Засаг даргын тамгын газар удаах байруудад шалгарсан байна. Буухиа тэмцээнд Цагдаагийн газар тэргүүлж, Засаг даргын тамгын газар, “Өглөө” клуб удаалжээ. Сайхан монгол үндэсний хувцастай  хос шалгаруулах тэмцээнд “АУЭХСТӨХК” -ны хос шалгарч, “Өглөө клуб”-ын ах дүү 3-н хос, Цаг уурын газрын хосууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Багийн нийлбэр дүнгээр Цагдаагийн газар тэргүүлсэн байна.

                                                           Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ