Хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Даланзадгад суманд цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Дэлхийд ганцхан миний Монгол” нэртэй аймгийн аварга шалгаруулах өсвөрийн бөхийн барилдаан болов.
Тус барилдаан нь Монголын бахархал болсон уламжлалт бөхийн барилдааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, дэг жаягийг таниулах, хүчит бөхчүүдийнхээ залгамж халааг бэлтгэх, ирээдүйн аврагуудыг төрүүлэх зорилготой юм.
“Дэлхийд ганцхан миний Монгол” нэртэй бөхийн барилдааныг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спортын газар, Даланзадгад сумын 11 дүгээр цэцэрлэг, Хүннүгийн говь ХХК хамтран жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг ажээ. Уг барилдаанд Даланзадгад сумын найман цэцэрлэгээс тус бүр найман хүүхэд буюу 64 хүүхэд барилдсан байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
14 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
14 цаг