“Сайн хичээл” шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 13:29:36

Суурь болон сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд “Сайн хичээл“ аймгийн зөвлөлгөөнийг Баянхонгор сумын Номгон, Эрдэм сургууль, 4 болон 5 дугаар цэцэрлэг дээр зохион явуулжээ.

Зөвлөлгөөнд сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш эцэг эх, төрийн төлөөлөл нийт 159 хүн оролцсон бөгөөд цэцэрлэгийн  хүүхэд хөгжүүлэх сайн үйл ажиллагаа,   сайн туршлагын илтгэл, сургууль дээр сайн хичээл, сайн туршлагын илтгэл  гэсэн 2 чиглэлээр явагдлаа.Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй сайн туршлагаа 4 дүгээр цэцэрлэгийн багш нарын 3 жилийн туршид судлан хэрэгжүүлж буй “Монгол наадгайгаар бага насны хүүхдийг хөгжүүлэх нь”, Шаргалжуутын цэцэрлэгийн багш Р.Оюун-Эрдэнийн “Дүрслэхүйн үйл ажиллагаагаар хүүхдийг хөгжүүлж буй туршлага”, Баянцагаан сумын цэцэрлэгийн багш Н.Зэсмаагийн “Бага насны хүүхдийн тоглонгоо хөгжих боломж” илтгэлүүд нь оролцогчдоос өндөр үнэлгээ авсан байна.

Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж чадахуйц арга зүйг боловсруулан хэрэгжүүлж үр дүнгээ тодорхойлсон бүтээлүүд дээрх сургалтуудыг эцэг эх, төрийн төлөөлөл, оролцогч багш нар, зохион байгуулах комиссийн гишүүд дуу нэгтэйгээр "Сайн хичээл" хэмээн дүгнэжээ. 

Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй зөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн нийт 32 багш оролцож сайн хичээл, сайн туршлагын илтгэлээр оролцсон байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ