Хөгжлийн хөтөлбөрт тусгах бодлогоо боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 16:41:31

Баянхонгор аймгийн 2015-2030 он хүртэл хөгжүүлэх Хөгжлийн хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарын бодлогыг тусгахад эрдэмтдийн саналыг авах  зорилгоор Хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг ХААИС-ийн эрдэмтэн, доктор, судлаач нартай зөвлөлдөн аймгийн ХАА-н бодлогыг боловсруулжээ.

Мөн аймгийн Газар тариалангийн хөгжлийн бодлогыг боловсруулж, Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлжээ. Баянхонгор-2030 хөгжлийн хөтөлбөрт Түйн голын сав тариалангийн газар, Байдраг голын сав тариалангийн газар, Дулааны бланс өндөртэй газар хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулж тусгасан байна.

Баянхонгор хотын ерөнхий төлөвлөгөөний Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг энэ оны 03 дугаар сарын 20-нд аймгийн ИТХ-аар оруулан хэлэлцэхээр болжээ. Баянхонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2015-2030 хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэгч байгууллагад 2030 хөгжлийн хөтөлбөрийг хүргүүлсэн байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ