Малын хорогдолгүй хавартай золголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-15 22:04:59

Дорноговь аймгийн Мандах сум энэ жил алаг тарлан цастай, мал нь тарган өнөтэй өвөлжиж хавартай золголоо.

Тус сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 130 гаруй мянган толгой мал тоолуулсан бөгөөд үүнээс  хорогдол  бараг гараагүй талаар сумын Засаг дарга Н.Отгонбаяр өгүүлэв. Тус суманд өөрийн аймгийн Алтанширээ сумын долоон өрхийн долоон мянга гаруй мал, Дундговь аймгийн 3000 гаруй адуу оторлож байгаа аж.

Өвөлд бэлтгэх албан даалгаврын хүрээнд нийт 2500 боодол өвс нөөцөлснөөс 2000 орчмыг нь отрын малчдад худалдсан байна. Нутгийн урд хэсэгт  голдуу отрын малыг өвөлжүүлж  буй бөгөөд харин хойд хэсгээр зөвхөн нутгийн малчдаа өвөлжүүлж хаваржуулахаар бэлчээрийн менежментийг зохицуулсан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ