Алтанширээ сум өвлийг хүндхэн давав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-15 22:11:31

Дорноговь аймгийн Алтанширээ сум энэ өвлийг хүндхэн давж байна. Тус сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 120 гаруй мянган толгой мал тоолуулсан бөгөөд үүний 50 орчим мянга нь  зэргэлдээх Эрдэнэ, Улаанбадрах, Иххэт, Мандах зэрэг  сумын нутагт отроор өвөлжиж, хаваржиж буй.

Нутагт нь цас их хэмжээгээр орж хүйтэрсний улмаас малын бэлчээр хомсдож идэш тэжээл багассанаас үүдэж сар шинийн өмнөх албан ёсны  тоогоор 2000 гаруй толгой мал хорогджээ. Шинэ сар гарсан хэдий ч цаг агаар дулаарахгүй, салхи шуурга ихтэй хүйтэн байгаа учир малын хорогдол цаашид үргэлжилж магадгүй талаар сумын Засаг дарга Н.Болдсайхан ярилаа.

Өвөлд бэлтгэх албан даалгаврын хүрээнд сумын хэмжээнд нөөцөлсөн өвс нь дуусч малчид зөвхөн ирж яваа цагт л найдах  үлдээд байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ