Нэг тэрбум 323.1 сая ам.долларын нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-17 11:50:07

Гадаад валютын албан нөөц 2015 оны жилийн эцсийн байдлаар 1 тэрбум 323.1 сая ам.долларт хүрч, импортын 19.8 долоо хоногийн хэрэгцээг хангах боломжтой байгааг Сангийн яам тайландаа дурьджээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн дундаж 1995.8 төгрөг болж, өмнөх сараас 1.5 хувь, өмнөх оны мөн үеэс 6 хувиар суларчээ.

Гадаад валютын нөөц бүрдүүлэхэд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ чухал нөлөө үзүүлдэг. Засгийн газраас валютын нөөцийг нэмэх, эдийн засгийн өсөлтийг хангах, алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах “Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай” тогтоол гаргаж хэрэгжүүлсэн. Уг тогтоолыг амжилттай хэрэгжүүлснээр өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Монголбанкны худалдан авсан алт 15.1 тонн болж, өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өссөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ