Замын-Үүдийн эмнэлэг тархины хагалгааг амжилттай хийжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-02-18 11:58:19

Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын хагалгааны баг  тархины хагалгааг 2004 оноос хойш  тасралтгүй хийж байна.

Уушги, зүрх, хэвлийн хөндий, элэг тайрах, цөс, ходоод, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс, судасны хагалгаа зэргийг мэргэжлийн өндөр түвшинд орон нутагтаа амжилттай  хийж байгаа талаар тус эмнэлгийн дарга Т.Сэргэлэнбат хэлэв. Сүүлийн үед орон нутагт цусны даралт ихсэх өвчин их тохиолддог болжээ.

Нас баралтын зонхилох шалтгааныг  цус харвалт өвчин эзэлдэг болсон аж. Тус эмнэлэг 2015 онд анх удаа цус харвасан хүнд, тэр тусмаа төвийн цус харвасан гурав хоног ухаангүй байсан хүнд тархины хагалгааг амжилттай хийжээ. Цус харвасан хүн Эрээн хотод гурав хоног ухаангүй байсан бөгөөд Бээжин хотын Цэргийн төв эмнэлгийн эмч нар ирж 60 сая төгрөгөөр хагалгаа  хийхээр болсон боловч дахин шинжилгээгээр  цус харвалтын түвшин нэмэгдсэн учраас хятад эмч нар хагалгаа хийх боломжгүй гэжээ.

Ингээд замын-Үүдийн эмнэлэг өвчтөнийг авчирч нэн даруй тархины хагалгаа хийсэн нь амжилттай болж  өвчтөн эрүүл саруул болжээ.  Харин хагалгаа хийсэн өвчтөнөө гуравдугаар шатлалын эмчилгээ хийлгэхээр улсын клиникийн гуравдугаар эмнэлэгт явуулахад тус эмнэлгийнхэн  ихэд сайшаажээ. Цус харвалт өвчний шалтгаан  нь даралт их байснаас үүддэг аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ